• Өнөөдөр 2025-03-10

Өвлийн олимпод оролцох баг тамирчид БНХАУ-ыг зорилоо

2022-01-31,   303

Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-ний өдөр эхлэх Өвлийн олимпийн наадамд оролцох баг тамирчид өнөөдөр  13:56 цагт БНХАУ-ыг зорьжээ. Энэ  талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.. Тус наадамд долоон спортын 15 төрөлд 3000 орчим тамирчин өрсөлдөх бөгөөд манай улсаас цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар өрсөлдөх юм.
 
Ташхамд дурдахад, Б.Ачбадрах, А.Энхтуул нар хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдах хуваарьтай. Улмаар хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй сайд, дарга нар Хятадын талаас тавьж буй цар тахлын эсрэг дүрэм журмын дагуу өнөөдрөөс гурав хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарласны дараа Бээжин хот руу нисэх аж.

Өвлийн олимпод оролцох баг тамирчид БНХАУ-ыг зорилоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188