Монголын жүдо бөхийн шигшээ багт аатай барилддаг хэдэн хүүхэд орж ирлээ дээ. Нас нь залуухан юм. Дөнгөж л 20 хүрч байгаа юм билээ. Өмнө нь дэлхийн томоохон тэмцээн уралдаанд явж, дэвжээн дээр зогсож үзээгүй. Нэр алдартай бөхчүүдийн энгэр ханцуйнаас атгаж, уран мэхийг уралдуулан хийж амжаагүй битүү “морьд” гэсэн үг. Гэхдээ нялх балчир наснаасаа жүдогийн татами дээр өнжиж, тив дэлхий, олимпын медальт ах нартаа цээжиндээ цус амтагдтал шидүүлж, ялагдаж, бас ялж үзсэн тагчигнасан хэдэн хүүхэд харагдана. Тэдний анхны тэмцээн нь “Португалийн Гран-При-2022” тэмцээн байлаа. Тус тэмцээнд эрэгтэй багаас Б.Баасанхүү -48 кг, Г.Сод-Эрдэнэ -66 кг, Э.Сумъяабазар -60 кг, Б.Цогт-очир 60 кг, Б.Наранмандах 66 кг, эмэгтэйгээс О.Оюунчимэг 57 кг, Ц.Гал-Од 52 кг, А.Адьяасүрэн +78, Б.Баасанхүү 48 кг-д барилдсан.
Монголын жүдо бөхийн холбооныхон “Ямар авч үзээгүй медаль, барилдаж үзээгүй дэвжээ биш. Шигшээ багт шинээр орж байгаа залуусыг энэ удаад явуулах нь зөв” гэж шийдсэн бололтой. Анхны тэмцээндээ орсон залуухан жүдочид “Бид дэлхийн дэвжээн дээр хэдэн жил босоо барилдана. Монголын жүдо бөхөд шинэ салхи сэвэлзэж, дараагийн үеийнхэн гарч ирлээ” гэдгийг тун даруухнаар тунхаглан зарлачихаад ирлээ.

Одоо дэлхийн улс орны жүдо бөхийн холбооныхон манай залуу тамирчдыг яаж барилддаг, ямар мэх хийж байгаа, биеийн аль хэсэгтээ уртай, бяртай, барилдах онцлог болон босоо, хэвтээ барилдааны хувилбар, залгаас зэргийг нь нэгд нэгэнгүй судлах болж байх шиг байна.
БНСУ-ын бөх Ан Баултай залуу мастер Баянмөнхийн Нармандах дутах юмгүй сайхан барилдлаа. Дэлхийн аварга бөхийг дэнчигнүүлж, давуулж бариад л хоёр тийш нь хавсарч өшиглөөд л мөн ч их сандаргав. Ер нь Б.Нармандах гол ясны бяр сайтай, унаа холтой юм шиг харагдаж байв. Дэвжээн дээр огт сандарсан шинжгүй л хийе гэснээ хийгээд л барилдах ажээ. Харин дэлхийн аварга олдсон боломжийг ашиглаж, цагийн төгсгөлд үүрээд голлож, дайраад базари үнэлгээ авсан. Энэ мэх нь түүнд ялалт авчирлаа. Харин дараа нь үзвэл “Цаг үе өөр болсон шүү” гэдгийг харуулах юм билээ.

Дархан-Уул аймгаас тодорсон, өнгөрсөн жилийн улсын аваргад түрүүлсэн Л.Анхзаяа Балдовын бөх Pelivan Petru-тэй барилдсан. Л.Анхзаяа өрсөлдөгчдөө зай өгөлгүй мэх хийв. Энгэр ханцуйнаас өмсөж, цээжийг нь голлож дайрахаас эхлээд мэхний олон хувибар сонгож байна лээ. Барилдааны төгсгөл хэсэгт зүүн үүрээ хийж, базари үнэлгээ авсан. Pelivan Petru түүнээс том үнэлгээ авах гэж дайрсан боловч Л.Анхзаяа хамгаалж барилдаад, хүрэл медаль хүртсэн.
Мөн Хангарьд дэвжээний залуу мастер Б.Цогт-Очир 60 килограммын жинд хүрэл медаль хүртлээ. Мөн залуу тамирчин Энхтайвны Сумъяабазар, Япон Улсын тамирчин Т.Накамуратай барилдан ялагдал хүлээлээ.

| ИТГЭЛ АЛДАХГҮЙ ЗАЛУУС МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ШИГШЭЭ БАГТ ОРЖ ИРЛЭЭ |
|
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана
2026-02-26 17:03:34
2026-02-26 15:48:08
Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна
2026-02-26 14:34:40
ОЙРЫН ГУРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦ
2026-02-26 12:07:17
Т.ДАВААДАЛАЙ: УЛААНБААТАР ТРАНБАЙ ТӨСӨЛД 350 ТЭРБУМ ТӨГРӨГ БАТЛАГДСАН
2026-02-26 11:49:48
ИНЭЭД, УЯНГА, ДРАМ ХОСОЛСОН ГУРАВДУГААР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2026-02-26 11:00:00
М.БОЛОРТУЯА: ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШ ХҮҮГИЙН МИНЬ "СҮНСИЙГ НЬ ДУУДНА" ГЭЭД ТЭЛЭЭГЭЭР ОРООЛГОСОНД ГОМДОЛТОЙ БАЙНА
2026-02-26 10:49:18
ЭХ ОРОНЧДЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААН БОЛНО
2026-02-26 10:07:25
ГАВ ЗҮҮХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ ТУЛ “ГОВЬ”-ИЙН Б.АМАРСАЙХАН НАР БААР ХЭСЭХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ
2026-02-26 10:04:28
Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна
2026-02-26 09:58:44
“СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” эрдэм шинжилгээний хурал зургадугаар сард болно
2026-02-26 09:52:42
Францад амьдарч буй Монголчууд болон гадаадын иргэд төрийн одон медаль хүртлээ
2026-02-26 09:18:48
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАШАТАРЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТОМИЛГООНЫ АРД ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ НУУГДАНА ВЭ
2026-02-26 09:00:00
Хан-Уул дүүрэгт шинэхэн спорт цогцолбор хаалгаа нээлээ
2026-02-26 08:58:12
М.Намуун Б.Буяндалай нар “СТРАНДЖА-2026”-гаас ялалт авлаа
2026-02-26 08:45:19
П.Наранбаяр сайд, гавьяат тамирчин А.Туултай уулзаж ярилцлаа
2026-02-26 07:10:00
ТЭРТЭЭ БАГАДАА БИЧСЭН "НАМАР" ШҮЛГЭЭС АРДЫН БАГШ ХҮРТЭЛХ Т.БААСАНСҮРЭН
2026-02-26 07:00:00
Э.ТОДГЭРЭЛ: “ТУСГААР ТОГТНОЛ” БОШИГ САХИГЧ КИНОНД ТОГЛОХДОО ДАХИН НЭГ УДАА ТҮҮХИЙН ХИЧЭЭЛД СУУСАН ЮМ ШИГ БОЛЛОО
2026-02-26 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-02-26 07:00:00
Д.СЭРЭЭТЭР БАГШИЙН "НАРИЙН СУРЫН АМТ”-ЫГ МАРТДАГГҮЙ
2026-02-26 07:00:00
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |