Буян үйлдэгч хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн уламжлалт барилдааныг өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулжээ.
Тус барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” групп, “Даян” дэвжээний бөх, цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл найм даван түрүүлсэн байна. Харин Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хемон констракшн” ХХК, “Их монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэжээ.
Их шөвөгт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Увс аймгийн Малчин сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, цэргийн начин Ц.Батсүрэн нар шалгарав.
| “Дашчойлин” хийдийн нэрэмжит 256 бөхийн барилдаанд М.Лхагвагэрэл түрүүлжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |