• Өнөөдөр 2025-03-10

ОУХМ З.Болортунгалаг Красноярскоос хүрэл медаль хүртлээ

2022-01-29,   267

   Красноярскоос тав дахь хүрэл медалийг өнөөдөр Азийн аварга, ОУХМ З.Болортунгалаг хүртлээ. Тэрбээр өчигдөр эхний барилдаандаа өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Форрест Молинарид оноогоор цэвэр (5:15) ялагдсан юм.
 

  Тэгвэл өнөөдөр дагахад Анна Красноваг цэвэр, медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Мария Кузнецоваг 9:2-оор ялснаар Красноярскийн тэмцээнээс дөрөв дэх медалиа зүүлээ. З.Болортунгалаг тус тэмцээнд өнгөрсөн жил аваргалж, 2018, 2019 онд хүрэл медаль хүртэж байсан билээ.

 
Эх сурвалж:  Монголын чөлөөт бөхийн холбоо

ОУХМ З.Болортунгалаг Красноярскоос хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188