• Өнөөдөр 2025-03-10

“Ардын хүү” О.Пүрэв өнөөдөр тулалдана

2022-01-28,   301

Монголын холимог тулааны шилдэг тамирчдын нэг “Ардын хүү” хочит О.Пүрэв өнөөдөр "ONE FC" холбооны ээлжит тулаанаа хийнэ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Майкл де Жезус хэмээх бразиль тамирчин.
Өдгөө 30 настай О.Пүрэв сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард Их Британийн  Бен Ройлтой тулалдсан.  Хоёр тамирчны тулаан ердөө 49 секунд үргэлжилж манай тамирчин хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан билээ. Тэрбээр холимог тулааны замналдаа есөн тулаан хийж, найм ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байгаа. Энэ удаагийн өрсөлдөгч Жезусийн тухайд нийт 14 тулаан хийн ес ялж, тав ялагдсан аж.
 
"One FC" нь Азийн төдийгүй дэлхийн шилдэг та мэргэжлийн холимог тулааны холбоо юм.
 

“Ардын хүү” О.Пүрэв өнөөдөр тулалдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188