• Өнөөдөр 2024-04-19

МУГТ Н.Төгсцогт энэ сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ

2022-01-16,   628

    Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа АНУ-ын боксчин, энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильястай хийхээр болжээ.
 
Тодруулбал, энэ сарын 22-нд буюу ирэх бямба гарагт Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel & Casino" цогцолборт тус тулаанаа хийхээр болжээ. Мөн тус өдрийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд болно. Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа юм.

МУГТ Н.Төгсцогт энэ сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188