Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр болсон билээ. Чансаа өндөртэй 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч үзүүрлэв. Улсын харцага Б.Бат-Өлзий нь тус барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хадгалж үлдэж байгаа гурав дахь хүн юм. Улсын гарьд М.Бадарч анх удаагаа тус барилдаанд үзүүрлэв.
Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг бөхчүүдийн уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр тэргүүтэй 128 бөх зодоглолоо. Их шөвөгт улсын заан Д.Анар, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын харцага О.Хангай, Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, улсын начин Г.Ганжад нар үлдэв.
| Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий дахин түрүүллээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |