• Өнөөдөр 2024-04-24

М.Анхцэцэг дэлхийн аварга боллоо

2021-12-17,   562

      Узбекистаны Ташкент хотноо болж буй Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг алтан медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөд 109 кг, түлхэлттэй өргөлтөд 141 кг, нийлбэрээр 250 кг өргөж, дэлхийн аврага болсон юм.
 
Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн спортын амжилт:
 
  • 2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
  • 2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль (түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн)
  • 2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль
  • 2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
  • 2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Аварга (Монголоос анх удаа түрүүлсэн)
  • 2016 он: Рио-де-Жанейрогийн олимпын их наадамд шагналт 8 байр (огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн)
  • 2016 он: Залуучуудын Азийн аварга болсон
  • 2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
  • 2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
  • 2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн
  • 2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон
  • 2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
  • 2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медаль, дэлхийн цомын аварга болсон юм.

М.Анхцэцэг дэлхийн аварга боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188