БНСУ-ын жүдоч, 2018 оны дэлхийн аварга, зуны олимпын наадмын хүрэл медальт Ан Чанрим зодог тайлж байгаагаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрбээр энэ талаараа “2021 он миний жүдогийн замнал, Солонгосын шигшээ багийн тамирчин байх сүүлийн жил. Өдийг хүртэл намайг дэмжсээр ирсэн Дэлхийн жүдо бөхийн нийгэмлэг болон Олон улсын жүдо бөхийн холбоонд баярлалаа. Харин одоо би гэр бүл, аз жаргал, эрүүл мэнддээ илүү их анхаарна. Мөн сайн дасгалжуулагч болж, дараа дараагийн олимпын алтан медальтнуудыг бэлтгэхэд анхаарах болно” хэмээжээ.
Ан Чанрим анх 2015 онд АНУ-ын Майами хотод болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж, Олон улсын жүдо бөхийн -73 килограммын жингийн чансааг тэргүүлж эхэлсэн билээ. Тэрбээр Абу Даби, Парисын Их дуулга, Чежү, Хөххот, Анталья хотод болсон гранпри тэмцээнд түрүүлж, энэ жил Дохад болсон “Мастер-2021” тэмцээнээс алтан медаль хүртсэн юм.
Эх сурвалж: Judo Inside
| БНСУ-ын жүдогийн аварга Ан Чанрим зодог тайллаа |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |