• Өнөөдөр 2025-04-22

Ц.ЦОГТБААТАР "АБУ ДАБИ-2021" ГРАНД СЛАМААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2021-11-28,   523

         Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй “Абу Даби-2021” Гранд Слам тэмцээний хоёр дахь өдөр “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спорт хорооны тамирчин Сүхбаатарын одонт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар аваргын алтан медаль хүртлээ.
 
Тэрбээр өмнө нь “Их дуулга” ангилалд гурван удаа түрүүлж байсан бөгөөд дөрөв дэх түрүүгээ Узбекистаны Х.Тураевийг ялснаар хүртэж, чансаагаа 1000 оноогоор ахиуллаа. Ингэснээр манай жүдо бөхийн Үндэсний шигшээ баг "Абу Даби-2021" Гранд Сламыг хоёр дахь өдрийн байдлаар нэг алт, гурван хүрэл медальтайгаар 41 орноос медалийн чанараар 3-р байрт бичигдэж байна. 

Ц.ЦОГТБААТАР "АБУ ДАБИ-2021" ГРАНД СЛАМААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188