
Монгол Улсын арслан Ц.Содномдорж бие галбир сайхантай, уран гоё барилдаантайн дээр “муу нэрт”-д холбогдож яваагүй нь бөхөд хайртай ард түмний хүндлэл хүлээсэн хүү болгосон байх. Харин Ц.Содномдоржийг ардын хүү болж, нутаг ус, аав, ээжийнхээ нэрийг Монгол даяар түгээсэн түүх түүний аав сумын заан Цэдэв гуайн түүхээс эхлэх болов уу.
Ц.Содномдорж эхээс 10-уулаа. Дээрээ таван эгч, хоёр ах, хоёр эмэгтэй дүүтэй. Ц.Содномдоржийн том ах болон аав нь ч үндэсний бөхөөр барилддаг, хоёулаа сумын заан цолтой байсан нь бидний мэдэх өнөөгийн Ц.Содномдоржийг бүтээж, үндэсний бөхөөр барилдах эхлэлийг нь тавьж өгсөн гэж хэлж болно. Харин Ц.Содномдорж арслан өөрөө хэлэхдээ Дундговь аймгийн харьяат аймгийн заан Я.Мөнхтөр өөрийг нь үндэсний бөхөд “Дурлуулсан” гэдэг. Тэрбээр “Монгол газар” спорт клубт харьяалагдаж, бэлтгэл хийж байх үедээ Я.Мөнхтөр заантай уулзаж, уран, сайхан барилдааны арга техник, Монгол бөхийн ёс жудагийг сурсан аж.

Ц.Содномдоржийн бөхийн замнал байгаагүй. Тэрбээр 2006-2017 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд дараалан түрүүлж, аймгийн хурц арслан болж, 2009 онд улсын наадамд тав давж, улсын начин, 2011 онд зургаа давж, улсын харцага цол хүртсэн. Гэсэн ч улс, аймгийн баяр наадам, заалны барилдаанд барилдахаас гадна ах нарын хамт хүнд, хүчир гэсэн хамаг л ажлыг хийж, ар гэртээ амь зуулганы мөнгө олохоор тэмцэж явсан тэмцэгч.
2011 онд улсын харцага цол хүртсэнээс нь хойш улсын баяр наадмын түрүү, үзүүрт олон жил яригдаж, зургаан жил хүлээсэн түмнийхээ хүслийг биелүүлж, 2017 онд аваргын энтэй арслан цолонд хүрсэн юм.
.jpg)
2017 оны Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны есийн даваа. Баяр наадмаар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Ө.Бат-Оршихтой түрүү, үзүүр булаалдаж, хариу мэхээр өвдөг шороодуулсан. Зургаан жил хүлээж, хүлээлгэж авсан шинэхэн арслан Ардын хувьсгалын 97 жилийн ойн барилдаанд зургаа давж, үлэмж дэлгэрэх чимэг нэмсэн.
Гэсэн ч “муу нэрт”-д нэр холбогдсон бөхтэй барилдсан нь үүгээр тогтохгүй. Ардын хувьсгалын 98, 100 жилийн ойд Э.Оюунболдтой барилдав. 2019 оны баяр наадмын наймын даваанд Э.Оюунболдтой таарч, барилдан өвдөг шороодсон. Харин баяр наадам өндөрлөсний дараа БНСУ-аас допингийн шинжилгээний хариу ирж, Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн болохыг нь Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлсэн. Тэгвэл энэ жилийн гурван тэгш ой давхацсан 512 бөхийн барилдаанаар улсын арслан Ц.Содномдорж Э.Оюунболдыг улсын аварга цолтойгоо барилдах эсэхэд маргаж, гурвын даваанд Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлаж, Ц.Содномдорж өвдөг шороодсон. Харин өнгөрсөн аравдугаар сард Монголын үндэсний бөхийн холбооноос допингийн шинжилгээний А сорьцод нь допинг илэрсэн дөрвөн бөх байгааг зарлаж, Б шилжилгээгээ өгөөгүй учир Э.Оюунболдыг давтан допинг хэрэглэсэн болохыг баталгаажуулсан.

Бөхөө дээдэлж ирсэн ард түмний урмыг хугалж, сэтгэлийг нь гонсойлгосон допингтой бөхтэй гурван ч удаа таарч барилдсан Ц.Содномдорж арслан “Монгол бөхийн дэвжээнээс явах цаг нь болсон юм шиг байна. 17 жил ард түмнээ хуураагүй, үнэн шударгаар барилдсандаа сэтгэл хангалуун байна. Монгол бөхөө дэмжиж ирсэн монголын ард түмэндээ маш их баярлалаа” хэмээн мэдэгдсэн юм.
Олон жил төр, түмнээ баярлуулж, уран мэхийг уралдуулж, эр бяр, эд хаваараа гайхуулж ирсэн арслан Ц.Содномдоржийг допингоос өөр “давах бөх” алга. Монгол бөхийг мөхөл рүү нь түлхэж байгаа допинг л Ц.Содномдоржийг “хаяж” чадаж байна.
Допингод дарлуулж, сэтгэлийн тэнхээгээ барж, гүйцсэн ч “Мөхөлдөө тулсан” Монгол бөхийг Монголоор нь үлдээхээр тэмцэж яваа үлэмж бадрах манлай арслан Ц.Содномдоржийг харахаар сэтгэл өвдөөд...



| ДОПИНГОД ДАРЛУУЛЖ ЯВАА, Ц.СОДНОМДОРЖ МИНЬ... |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |