• Өнөөдөр 2025-04-22

Монгол Улсын цанын шигшээ баг Европод бэлтгэлээ базааж байна

2021-11-16,   406

Монгол Улсын цанын үндэсний шигшээ баг тамирчид “Бээжин-2022” Өвлийн олимпод оролцох зай, төрлөө нэмэгдүүлэх болон дараагийн эрхийг нэмж авах зорилгоор Европ тивийг энэ сарын 11-нд зорьсон юм. Тэд Швейцар улсад болох олимпын эрх олгох Дэлхийн цом болон Олон улсын цанын холбооны зургаан цуврал тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базаах байна.
 
Финлянд улсад энэ оны хоёрдугаар сард болсон дэлхийн Залуучуудын Аварга шалгаруулах тэмцээн болон Германд зохион байгуулсан ДАШТ-д амжилттай оролцож “Бээжин-2022” өвлийн олимпын их наадамд гүйлтийн цанын эрэгтэй 15 км, эмэгтэй 10 км-ын зайд оролцох эрхийг урьдчилсан чансаагаар аваад байна. Тус олимпын квот хоёр эрхээр явуулах тамирчнаа Монголын цанын холбоо шийдээгүй байгаа юм. Урьдчилсан байдлаар "FIS" оноо нь Монголдоо хамгийн өндөр байгаа ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар оролцох байна. Харин дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцох таван тамирчин, оюутнуудын ДАШТ-д оролцох долоон тамирчны хэнийх нь FIS оноо 2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр хамгийн өндөр, бэлтгэл форм сайн байсан нь Цагаан олимпод торгон жолоо өргөх юм.

Монгол Улсын цанын шигшээ баг Европод бэлтгэлээ базааж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188