Монголын өсвөрийн тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 15 хүртэлх насны ур чадварын дэлхийн аваргад таван тивийн 105 орон өрсөлдсөнөөс Монголын шигшээ баг мөнгөн медаль хүртсэн байна.
Тус баг ийнхүү хоёр жил дарааллан шигшээд шалгарч алт, мөнгөн медалийн эзэд болж байгаа юм.
Аваргын төлөө Монголын 15 хүртэлх насны шигшээ баг Израилийн багтай өрсөлдөж, 107:108 оноогоор хожигдол хүлээлээ. Харин хүрэл медалийг Болгарын баг Хятадыг ялж хүртжээ. Монголын эрэгтэй баг энэхүү тэмцээний турш Аргентин, Албани, Беларус, Мадакасгар, Пуэрто Рико, Болгар зэрэг багуудыг хожсон.
Харин эмэгтэй ангилалд мөн Израиль түрүүлж Хятад мөнгө, Беларусь хүрэл медаль хүртжээ. Манай 15 нас хүртэлх шигшээ баг хэсэгтээ гуравдугаар байрт бичигдэн, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ хараахан авч чадаагүй юм. Тэд хэсэгтээ Аргентиныг эцсийн мөчид хожсон бол Мадагаскар, Израилийн багуудад дараалан ялагдсан байна.
| Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын шигшээ баг мөнгөн медаль хүртжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |