• Өнөөдөр 2025-04-22

12 настай хүү сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

2021-10-26,   507

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо шатрын сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцсон бөгөөд 12 настай Н.Содбилэг чансааны оноо 1700 хүртэлх ангилалд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр есөн өрөг тоглон найм хожиж, ганц тэнцэн коэффцентын ялимгүй зөрүүгээр мөнгөн медаль хүртсэн байна.
 
Мөн энэ ангилалд УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан өрсөлдөн, 29 дүгээр байрт оржээ. Харин чансааны оноо 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 10 дугаар байр, М.Мандухай 17 дугаар байрт шалгарсан бол 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Халиун 28 дугаар байр эзэлжээ.

12 настай хүү сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188