• Өнөөдөр 2025-04-22

Монголын холимог тулааны тамирчид ирэх сард тэмцээнд оролцоно

2021-10-12,   402

           Монголын холимог тулааны урлагийн MFC холбоо, АНУ-ын "Dragonhouse MMA"-тай хамтран ирэх сарын 13-ны өдөр "Zhong Luo series 02" өдөрлөгийг зохион байгуулахаар товложээ. Тус өдөрлөгт нийт 23 тулаанч оролцох бөгөөд Монгол Улсаа төлөөлөн “Ангууч” буюу  Б.Баттөр, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, залуу тамирчин Ө.Тэмүүжин нар оролцохоор болсон байна.
 
Б.Баттөр  нь 2019 оны нэгдүгээр сард "Mongol FC-1" өдөрлөгийн хүрээнд Казахстаны Али Кабдуллатай тулалдаж, ялагдсан бол гавьяат тамирчин П.Өнөрбатын хувьд холимог тулааны анхны тэмцээндээ оролцох гэж байгаа аж. Харин Ө.Тэмүжин  тус тэмцээнд нийт таван тулаан хийж, дөрөв ялж, нэг ялагдсан байна.

Монголын холимог тулааны тамирчид ирэх сард тэмцээнд оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188