• Өнөөдөр 2025-04-22

ДАШТ-ээс М.Лхагвагэрэл хүрэл медаль хүртлээ

2021-10-04,   363

       Монголын чөлөөт бөхийн баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн цагаас хойш хамгийн хүнд жинд буюу 125кг-д хамгийн анхны медалийг М.Лхагвагэрэл эх орондоо авчирлаа. Тэрбээр “ТОКИО-2020” олимпод тавдугаар байрт шалгарсан. Мөн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Ази тивийн мөнгөн медальтай. Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин юм.
 
      Өчигдөр тэрбээр 1/8 шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширыг 5:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар яллаа.
 
     Манай хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байжээ.
 
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвеги улсын Осло хотод болж байна. 
 
Эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо
 

ДАШТ-ээс М.Лхагвагэрэл хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188