Улсын баяр наадмын 2019 оны түрүү бөх Э.Оюунболд сэргээш хэрэглэснийг тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн 398 дугаар тогтоол хэрэгжиж түүний цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.
Уг шийдвэр биелсэнээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, Увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж байна. Мөн Э.Оюунболдод наймын даваанд унасан улсын арслан Ц.Содномдорж Үлэмж бадрах чимэг, долоогийн даваанд унасан Д.Анар улсын заан, зургаагийн даваанд унасан Б.Цэдэнсодном улсын харцага, тавын даваанд унасан Н.Мустафа улсын начин цолыг тус тус хүртжээ.
Мөн 2020 оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч, тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарч улсын гарьд, Ц.Одбаяр улсын заан, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нар улсын харцага, Б.Суманчулуун, Ц.Сангидорж нарт улсын начин цолыг тус тус хүртэж байна.
Улсын аврага Н.Батсуурьт даян аварга цол олголоо |
|