“Токио-2020” паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд шинэ рекорд тогтоож, аварга болсон Э.Содномпилжээ алтан медалиа гардан авлаа.
Тэрбээр фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан баярын сэтгэгдлээ хуваалцсан байна.
МУГТ Э.Содномпилжээ "Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та ямар их баярлаж байгаа бол" хэмээн бичжээ.
Э.Содномпилжээ “Рио-2016” паралимпад 210 килограмм өргөж, Риогийн паралимпаас хүрэл медаль хүртэж байсан билээ. Үүнээс гадна тэрбээр 2017 оны пара хүндийн өргөлтийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, 2019 оны дэлхийн аваргаар 247 килограмм өргөж, шинэ дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлж байв. Мөн 2018 оны Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн амжилттай юм.
Э.Содномпилжээ: Энэхүү алтан медалиа эх орон, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна |
|