• Өнөөдөр 2025-04-22

С.Ядамдорж “Токио-2020” паралимпын долдугаар байрт шалгарлаа

2021-08-27,   665

“Токио-2020” паралимпын XVI наадам үргэлжилж байна.

Ээлжит паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлж, С.Ядамдорж паралимпын жүдо бөхийн -60 килограмм жингийн төрөлд оролцсон. Тэрбээр эхний шатандаа Гүржийн тамирчин Зураб Зурабианиг цэвэр ялсан. Шөвгийн наймд “Рио-2016” паралимпад долдугаар байр эзэлсэн Казахстаны бөх Ануар Сариевтэй барилдаж, ялагдал хүлээсэн юм.

Улмаар дагах барилдаанд “Рио-2016” олимпын наадмын алтан медальт Узбекистаны тамирчин Шерзод Намазовт ялагдал хүлээж, паралимпаа өндөрлүүллээ. С.Ядамдорж “Токио-2020” паралимпын наадмын долдугаар байрт шалгарч байгаа юм.

 

 


С.Ядамдорж “Токио-2020” паралимпын долдугаар байрт шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188