“Токио 2020” олимпын наадмын жүдо бөхийн мөнгөн медальт Сайед Моллайн өгсөн ярилцлагатай холбоотойгоор Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Бие биетэйгээ ойлголцож чадаагүйн улмаас бага зэрэг үл ойлголцол гарах шиг боллоо. Засгийн газрын наймдугаар сарын 4-ний хуралдаанд олимпын наадмаас медаль авсан тамирчдаа байраар урамшуулах шийдвэр гаргасан.
Сайед Моллай мөнгөн медаль авсан тул нэг удаа 60 сая төгрөгийн урамшуулал олгохоос гадна сар бүрийн урамшууллаа ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд аваад явна. “Токио 2020” наадмын сүүлчийн баг бүрэлдэхүүн наймдугаар сарын 11-нд Японоос ирсэн. Тэд УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу 14 хоногийн гэр хорионд байгаа. Эдгээр хүнийг 14 хоног энэ сарын 25-нд дуусна. Ингээд тухайн өдрийн өглөө 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тамирчдаа хүлээн авч цолыг нь гардуулах юм. Мөн энэ өдөр 12.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамирчдыг хүлээн авч нэг удаагийн шагнал болон байрны түлхүүрийг гардуулна.
Түүнчлэн Сайед Моллайн дасгалжуулагч Мохаммад Мансурид Алтангадас одонгоор шагнахаар болсон" гэлээ.
М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа, Сайед Моллай нарт гавьяат тамирчин цол олгоно |
|