• Өнөөдөр 2025-04-22

М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт гурван өрөө байр бэлэглэжээ

2021-08-18,   823

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар нарт Баянхонгорчууд гурван өрөө байр бэлэглэжээ.

ДАШТ-ний иж бүрэн медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг 16 жилийн жүдо бөхийн замналдаа зуны олимпын наадамд гурав дахь удаагаа оролцож, хүрэл медаль хүртсэн. Харин залуучуудын ДАШТ-ний хошой мөнгөн медальт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хоёр дахь олимпын наадамдаа оролцож, хүрэл медаль хүртсэн юм.

 

 


М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт гурван өрөө байр бэлэглэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188