• Өнөөдөр 2025-04-21

Б.СЭР-ОД: Сайхан уралдъя гэж бодож байсан ч замаа дуусгаж чадаагүйдээ харамсаж байна

2021-08-08,   470

     "Токио-2020" олимпын эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн спортын төрөлд тамирчин Ц.Бямбажав улирлын шилдэг амжилтаа үзүүлж 55 дугаар байрт орсон бол Б.Сэр-Од уралдааныг замаас нь орхисон билээ.
 
Тамирчид барианд орсны дараа Б.Сэр-Одтой холбогдож, уралдааныг замаа орхих болсныг тодруулав.
 
Тэрбээр “Маш хүнд уралдаан боллоо. Миний хувьд ханиад хүрсэн байсан учир биеийн хүч муу байлаа. Жаахан хүчлээд явах гэхээр хоёр гуяны урдуур татаад үнэхээр болсонгүй. Сайхан уралдъя гэж бодож байсан ч замаа дуусгаж чадаагүйдээ маш их харамсаж байна.
Манай Ц.Бямбажавын хувьд 25 дахь км-ээс цанх татаад тавигдахгүй байсаар барианд орсон байна. Гэхдээ манай хүн ямар ч байсан уралдаанаа дуусгалаа. Ер нь их хүнд гараа болсныг олон орны дасгалжуулагч хэлж байна” гэлээ.

Б.СЭР-ОД: Сайхан уралдъя гэж бодож байсан ч замаа дуусгаж чадаагүйдээ харамсаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188