• Өнөөдөр 2025-04-21

"Токио 2020" олимпын наадам хаалтаа хийж, Монголын багийн тугийг М.Лхагвагэрэл зална

2021-08-08,   517

             Токиогийн Олимпын бамбарыг буулгаж, “Парис-2024”-т шилжүүлэн өгөх хаалтын ёслолын ажиллагаа Улаанбаатарын цагаар 19.00 цагт эхэлнэ. Хаалтын ёслолд Монголын багийн тугийг чөлөөт бөхийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэлд залахаар болжээ. Тэрбээр чөлөөт бөхийн хамгийн хүнд жинд медалийн төлөө барилдан тавдугаар байрт орсон ажилттай тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
 
Энэ удаагийн хаалтын ёслолд харьцангуй цөөн тамирчин оролцох аж. Учир нь коронавирусийн цар тахлын улмаас тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор Олимпийн тосгоныг орхих журмын дагуу тамирчдын олонх эх орондоо буцжээ. 

"Токио 2020" олимпын наадам хаалтаа хийж, Монголын багийн тугийг М.Лхагвагэрэл зална
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188