Аргентины алдарт тоглогч Лионель Месси 17 жил хүчин зүтгэсэн Испанийн хөл бөмбөгийн “Барселона” клубээсээ гарахаар болжээ. Энэ талаар “Барселона” клубын хэвлэлээс “Лионель Месси санхүү болон бүтцийн асуудлаас болж Барселона клубыг орхихоор боллоо” гэсэн байна.
Лионель Месси хөл бөмбөгийнхөө замналд Ла Лигийн аваргын цомыг 10 удаа, Аваргуудын лигийн дөрөв, Копа дер Рэйсийн долоон цомыг өргөж, оны шилдэг хөл бөмбөгчид олгодог “Алтан бөмбөг”-ийн эзнээр зургаан удаа тодорч байв. Тэрбээр “Барселона” клубын төлөө 17 жил зүтгэхдээ багийнхаа төлөө 778 тоглолтод оролцож, 672 гоол оруулсны 120-ийг нь Аваргуудын лигийн тоглолтод оруулсан дээд амжилт үзүүлсэн. Аргентины домогт тамирчин Лионель Месси 13 настайдаа “Барселона” клубын харьяа Ла Масия академид суралцаж, 2004 онд 16 настайдаа “Барселона” клубын төлөөх анхны тоглолдоо оролцож байсан билээ.
Эх сурвалж: BBC
| Лионель Месси 17 жил зүтгэсэн “Барселона” клубээсээ гарна |
|
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |