32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 килограммын жинд Монгол Улсыг төлөөлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Хонгорзул оролцож, шөвгийн дөрөвт мөнгөн медалийн төлөө барилдахаар боллоо. Тэгвэл уншигч та бүхэнд Б.Болортуяатай мөнгөн медалийн төлөө барилдах Япон Улсын тамирчин Маюү Мүкайдагийн тухай баримтуудыг хүргэж байна.
Өдгөө 24 настай Маюү Мүкайда 1997 оны зургадугаар сарын 22-нд Япон Улсын Ёккайчи хотод төрсөн. Түүний аав тулааны урлагийн жиүжицүгээр бүх Японы аварга шалгаруулах тэмцээний аварга Маюү Ацүши юм. Багадаа аавыгаа тулааны урлагаар хичээллэхийг нь харсан Маюүд Мүдайдад тулааны урлаг хосолсон олимпын спорт чөлөөт бөх таалагдсан байна. Улмаар Маюү Мүкайда таван настайдаа Японы Ёккайчи хотын чөлөөт бөхийн төв клубт элсэж, чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальт Маюү Мүкайда эх орондоо алдартай тамирчин ч гэсэн оффисын ажил хийдэг аж. Тэрбээр спортын шинжлэх ухаан буюу тамирчдын амжилтаа сайжруулах үндэс, бэртэл гэмтлээс сэргийлэх, ерөнхий эрүүл мэндээ хамгаалахад туслах ажил хийдэг байна. Маюү Мүкайда Япон Улсын Обу хотын Шигакан их сургуульд сурч байхдаа 2014 оны чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дэлхийд чансаагаараа тэргүүлж байжээ.

| Б.Болортуяатай мөнгөн медалийн төлөө барилдах Маюү Мүкайда гэж хэн бэ |
|
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |