-Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Олимпын наадам үнэхээр сайхан болж өнгөрлөө. Маш их баяртай байна. Энэ цугласан хүмүүс бүгдээрээ баяртай байгаа байх гэж бодож байна. Учир нь энэ олимпын мөнгөн медаль Монголынх. Бас миний анхны олимпын медаль болсон. Би олимпоос мөнгөн медаль авсныгаа монголчуудад барьж чадах хамгийн том бэлэг гэж бодож байна.
-Монгол Улсын тамирчин Саид Моллай гэж дуудуулах ямар санагдаж байсан бэ?
-Би одоог хүртэл “Монголын Саид Моллай” гэж дуудсанд маш их баярлаж байна. Өмнө нь би Ираны төлөө барилдаж байсан бол одоо Монгол Улсын төлөө барилдаж байна. Учир нь би одоо Монгол хүн болсон шүү дээ. Би өмнөх амьдралаа мартсан. Надад одоо байгаа нь л чухал. Надад тусалж, дэмжиж байсан бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Багш маань, Монголын залуу үеийнхэн намайг дэмжиж байсан нь надад маш их тусалсан.
-Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу. Гэр бүлийнхэн чинь Монголд ирэх үү?
-Гэр бүлтэйгээ ярьсан. Гэр бүлийнхнийгээ Монголд ирэх эсэхийг сайн мэдэхгүй л байна. Ирж магад, ирэхгүй ч байж магадгүй. Хэрэв гэр бүлийнхэн маань Монголд ирвэл би үнэхээр аз жаргалтай байх болно.

-Таны дараагийн зорилго, зорилт юу вэ. Юунд хүрэхийг хүсэж, тэмүүлж байна вэ?
-Одоо хэдэн сарын турш амарна. Амарч дуусаад бүхнийг шинээр эхлэх болно. Тэгээд дараагийн олимпод өөрийгөө бэлдэнэ. Одоохондоо надад мөнгөн медаль байсан ч зүгээр. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Заавал алтан медаль аваарай”гэж хэлсэн. Би дараагийн олимпоос алтан медаль авахаа амлаж байна. Алтан медалийн төлөөх дайралтаа сайн бэлдэх болно. Харин одоо бол хэсэг хугацаанд Монголд байрлаж, амарна. Надад олон монгол найз байдаг.
-Та өөрийнхөө Монгол нэрийг мэдэх үү. Таныг олимпоос медаль авч байх үед монголчууд дуу нэгтэйгээр таныг дэмжиж, Монгол нэрээр тань дуудаж байлаа?
-Тийм ээ, би Монгол нэрээ мэднэ. Намайг Молом гэдэг. Үнэхээр сайхан нэр. Намайг Молом нэрээр маань дуудаж байгаа бүх монголчууддаа баярлалаа.
-Монголчуудад хандаж юу гэж хэлэх вэ?
-Та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний сайн, сайхан энерги намайг дэмжиж, энэ амжилтыг гаргахад нөлөөлсөн шүү.


| САИД МОЛЛАЙ: Гэр бүлийнхэн маань Монголд ирвэл би үнэхээр аз жаргалтай байх болно |
|
ХЭҮК-ын хараат бус байдлыг хамгаалахаар нэгдэв
2026-11-06 15:28:51
Криптовалютын зах зээлийн үнэлгээ 2.56 их наяд ам.доллар болов
2026-11-06 14:59:35
"Галзуу лам”-ын намтрыг шүтээн зургаар анх удаа дэлгэнэ
2026-11-06 14:46:22
“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэгдлээ
2026-11-06 13:09:28
ГССҮТ-ИЙН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙНХАН ЯПОН УЛСЫН ШАГАЙ, ТАВХАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТАРСАН ҮЗЛЭГ, МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ
2026-11-06 13:00:51
Дэлхийн цомын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2026-11-06 12:00:48
Жүжигчин Ц.Цэлмэг БНСУ-ын киноны гол дүрд тогложээ
2026-11-06 11:58:40
Шиньжяны дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх төсөл ашиглалтад орлоо
2026-11-06 11:52:17
2026-11-06 10:18:10
О.Гэгээ 100 буудалт даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:50:01
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-06 09:40:57
Б.Алтан-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2026-11-06 09:34:45
Б.Маргад-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга болов
2026-11-06 09:28:28
Б.Сансармаа даамын дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо
2026-11-06 09:22:38
Ц.Шинэбаян даамын дэлхийн аваргаас алт, Т.Энхсүлд хүрэл медаль хүртлээ
2026-11-06 09:15:30
Монгол Улс даамын баг, дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:05:12
Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
2026-11-06 08:42:59
Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэвийн үргэлжилнэ
2026-11-06 07:30:00
“Дакар-2026”-д сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр хэсэгтэй хоёр тоглолт хийнэ
2026-11-06 07:20:00
2026-11-06 07:10:00
Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
2026-11-06 07:08:10
2026-11-06 07:07:53
МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
2026-11-06 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ, Г.ДАМДИННЯМ ДАХИАД ХУУРНА
2026-11-06 07:00:00
ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ
2026-11-06 07:00:00
Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна
2026-11-06 07:00:00
2026-11-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |