• Өнөөдөр 2025-07-08

Б.Хонгорзул маргааш дагах барилдаан хийнэ

2021-08-04,   1121

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байгаа.

Монгол Улсыг төлөөлж, олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 килограмм жинд өрсөлдөж буй ОУХМ Б.Хонгорзул өнөөдөр эхний барилдаанаа Францын тамирчин Матилд Ривиертэй хийж ялалт байгуулсан. Харин шөвгийн наймд Японы бөх, олимп, дэлхийн аварга Рисако Кавайд 7:0 харьцаатайгаар ялагдал хүлээсэн билээ.

Тэгвэл Японы тамирчин Рисако Кавайд шөвгийн дөрөвт АНУ-ын тамирчин Хелэн Луис Мароулисыг ялснаар финалд шалгарч, ОУХМ Б.Хонгорзул дагаж барилдахаар болов. Б.Хонгорзул маргааш буюу наймдугаар сарын 5-нд Гвинейн бөх Фатаүма Камаратай барилдаж, ялалт байгуулбал хүрэл медалийн төлөө барилдах юм.


Б.Хонгорзул маргааш дагах барилдаан хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-05 00:30:43
    Zochin: Hongor nutgiin hvvhd hiimoritoi uragsha
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188