Хүндийг өргөлтийн дэвжээн дээр +100 килограммын хүнд туйванг өргөж, дэлхийн шилдгүүдээс дутахгүй өрсөлдөх хэр нь хэн ч харсан даруу төрхтэй түүнийг баргийн хүн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртсэн шилдэг туйванч гэдгийг нь мэдэхгүй. Тэр бол “Алтан охин” хэмээн хүндийг өргөлтийн спортдоо алдаршсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг. Токиогийн олимпын -87 килограмм жинд өрсөлдөж, шагналт дөрөвдүгээр байрт орсон ч “Дараагийн олимпоос заавал алтан медаль авч, монголчуудаа баярлуулна” хэмээн зогсох М.Анхцэцэг ялагдсан ч, монголчуудын сэтгэлд ялалт байгуулсан юм.
М.Анхцэцэгийг бага байхад нь хамаатных нь ах нар хүндийг өргөлтөөр хичээллэдэг байсан нь түүнийг энэ спорт руу оруулах хамгийн ихээр нөлөөлсөн гэдэг. Ах нарынхаа бэлтгэл хийхийг өдөр бүр, цээжинд хоногштолоо харсан М.Анхцэцэг туйванч болохоор шийдэж, бэлтгэл хийж эхэлсэн юм. Тэрбээр есөн настайдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртэж, анхны амжилтаа гаргаж байв.

Улмаар 114 дүгээр сургуульд бэлтгэлээ хийж эхлэн 12 настай спортын мастер, 13 насандаа олон улсын хэмжээний мастер цолны болзол хангаж байсан юм. Хүндийг өргөлтийн спортод бэлтгэл, хүч, тэнхээ чухал байдаг бол “туйванч болохоор төрсөн” М.Анхцэцэг бусдаас онцгойрч, гялалзаж байлаа.
2016 онд М.Анхцэцэг санхүүгийн хүндрэлийн улмаас дасгалжуулагч үгүй, ганцаараа Мексикт зохион байгуулсан оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон. Харь нутагт, хайртай дотнын хүмүүс, баг, хамт олонгүй ганцаараа явсан ч оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулж, аварга болсон юм.
М.Анхцэцэгийн амжилт цааш үргэлжилсээр 2017 онд хүндийг өргөлтийн спортын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байв. Тэрбээр дэлхийн хүндийг өргөлтийн спортод эх орныхоо нэрийг тамгалж, Монгол Улсын туйванчдын түүхэн дэх анхны дэлхийн медальтан болсон. Харин М.Анхцэцэгийн амжилт буухиа зогсоогүй. Цааш үргэлжилсээр 2019 онд Тайланд Улсад зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хошой медальтан болсон билээ. Үүгээр ч тогтохгүй дэлхийн цомд түрүүлж, дэлхийн цомыг хүртсэн анхны монгол хүн болсон. Анхны гэх тодотголтой түүхийг ар араас нь бүтээсээр буй М.Анхцэцэг Монгол Улсынхаа хүндийг өргөлтийн спортын 70 гаруй рекордыг шинэчлэн тогтоосон байдаг.

Хүндийг өргөлтийн спортод шижир алт мэт гялалзаж байсан М.Анхцэцэгт одоогоос таван жилийн өмнө Казахстан, АНУ, БНСУ, Узбекистан Улсаас эх орных нь төлөө тоглох санал ирсэн юм. БНСУ М.Анхцэцэгт санал тавихдаа “Чи ядуу Монгол Улсын тамирчин байхын оронд манай улсын тамирчин бол. Гэрээний төлбөрт 500 мянган вон өгч, сар бүр 12 мянган ам.долларын цалин өгье” гэсэн аж. Харин Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг хариуд нь “Би мөнгөний төлөө туйван өргөдөггүй. Эх орныхоо төлөө өргөдөг. Миний эх орон ядуу биш. Энэ бол цаг зуурын зүйл. Эх орноо баян болгох нь бидний чин үүрэг. Би эх орныхоо төлөө тэнгэр өөд өргөдөг учраас л миний дотроос энэ их хүч гарч байгаа. Хэрэв мөнгөний төлөө өргөвөл би хэн ч биш болно” гэсэн гэдэг.

М.Анхцэцэг 2017 оны арванхоёрдугаар сарын 3-нд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны гуйванч болсон. Тэр цагаас хойш түүний түүх бүтээсэн арванхоёрдугаар сарны 3-ны өдрийг Монголын хүндийг өргөлтийн холбооноос “Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм. М.Анхцэцэг өдгөө дөнгөж 23 настай ч Монголын хүндийг өргөлтийг дэлхийд таниулж чадсан амьд домог билээ.

| Монголын хүндийг өргөлтийн “cахиусан тэнгэр” М.Анхцэцэг |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |