• Өнөөдөр 2025-04-21

“Токио-2020”: М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт шалгарлаа

2021-08-02,   614

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадам үргэлжилж байна.

Ээлжит олимпын наадмын хүндийг өргөлтийн төрлийн эмэгтэйчүүдийн -87 килограмм жинд ОУХМ, дэлхийн хүрэл медальт М.Анхцэцэг оролцож байгаа. Тэрбээр түлхэлттэй өргөлтийн дараах нийлбэр дүнгээр 252 килограммыг өргөж, дөрөвдүгээр байрт шалгарч, тэмцээнээ өндөрлүүлэв. М.Анхцэцэг сүүлчийн оролдлогоороо хүрэл медаль хүртэхийн тулд 147 килограммыг захиалсан ч өргөж чадаагүй юм.

Ташрамд дурдахад, М.Анхцэцэг огцом өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 112 килограмм өргөх үедээ техникийн алдаа гаргасан тул оноог тооцоогүй билээ. Харин огцом шахалтын 110 килограммаар дүгнэжээ.

ОУХМ М.Анхцэцэгийн амжилтын товчоон:

  • 2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
  • 2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль (түлхэлттэй өргөлтөөр 138 килограмм өргөж алт, огцом шахалтаар 115 килограмм, нийлбэрээр 253 килограмм өргөсөн)
  • 2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль
  • 2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
  • 2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Аварга (Монголоос анх удаа түрүүлсэн)
  • 2016 он: "Рио-20163 олимпын наадамд шагналт наймдугаар байр (огцом өргөлтөөр 106 килограмм, түлхэлттэй өргөлтөөр 131 килограмм өргөж нийлбэр дүнгээр 237 килограмм өргөсөн)
  • 2016 он: Залуучуудын Азийн аварга болсон
  • 2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
  • 2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
  • 2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн
  • 2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон
  • 2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
  • 2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан.
  • 2019 он: Дэлхийн цомын аварга
  • 2021 он: "Токио-2020" олимпын наадмын шагналт дөрөвдүгээр байр

“Токио-2020”: М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188