• Өнөөдөр 2025-04-21

“Токио-2020”: ОУХМ Э.Даваахүү 32 дугаар байрт шалгарлаа

2021-08-02,   425

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадамд үргэлжилж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны олимпын дасгалын хоёрдугаар шат болж өндөрлөв. Уг төрөлд Монгол Улсын тамирчин, ОУХМ Э.Даваахүү оролцож байгаа бөгөөд тэрбээр өчигдөр эхний 30 сумаа буудаж, 283 оноо авсан. Тэгвэл өнөөдөр сүүлчийн 30 сумаа буудаж, 282 оноо авч, нийт 565 оноо цуглуулж, зуны олимпын наадмын эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалын тэмцээний 23 дугаар байрт шалгарчээ.

Ташрамд дурдахад, ОУХМ Э.Даваахүү эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буусны дасгалын финалын шатанд шалгарахад нэг оноо дутаж,  12 дугаар байрт шалгараад байсан юм.

 

 


“Токио-2020”: ОУХМ Э.Даваахүү 32 дугаар байрт шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188