• Өнөөдөр 2025-04-21

Э.ЦЭНДБААТАР: Ялахын тулд өрсөлдөгчөө бүх хүчээрээ цохисон ч харамсалтай нь ялагдал хүлээлээ

2021-08-01,   496

            Боксын эрэгтэйчүүдийн -57 килограммын жинд гавьяат тамирчин Э.Цэндбаатар ОХУ-ын олимпын хорооны тамирчин Алберт Батыргазиевтай шийдвэрлэх тулаанаа хийлээ. Уг тулаанд Э.Цэндбаатар эхний хоёр үе ялсан боловч, эцсийн мөчид 3:2 харьцаатай Алберт Батыргазиевт ялагдлаа.
 
          Э.Цэндбаатар тамирчин тулааны дараа өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Эхний үед хожсон. Хоёр дахь үед мөн хожсон гэж бодсон. Гурав дахь үед яалт ч үгүй идэвх алдаж, хожигдлоо. Олимпын наадамд муу тамирчин оролцоно гэж байхгүй. Бүгд хүчтэй өрсөлдөгч байлаа. Би өөртөө байсан бүх бензинээ гаргалаа. Харамсалтай нь ялагдал хүлээлээ. Сүүлийн тулаандаа өөрийгөө мэдэрч чадсангүй. Их харамсаж байна. Ялахын тулд бүх хүчээ гаргаж, өрсөлдөгчөө өөрт байх бүх хүчээрээ цохисон. Намайг дэмжиж байсан Монголын ард түмнээсээ уучлалт хүсье” гэлээ. 

Э.ЦЭНДБААТАР: Ялахын тулд өрсөлдөгчөө бүх хүчээрээ цохисон ч харамсалтай нь ялагдал хүлээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188