32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадам ес дэх өдрөө үргэлжилж байна.
Боксын эрэгтэйчүүдийн -57 килограммын жинд гавъяат тамирчин Э.Цэндбаатар ОХУ-ын олимпын хорооны тамирчин Алберт Батыргазиевтай шийдвэрлэх тулаанаа хийлээ. Уг тулаанд Э.Цэндбаатар эхний хоёр үед тэргүүлж байсан боловч, эцсийн мөчид шүүгчдийн саналаар 3:2 харьцаатай Алберт Батыргазиевт ялагдлаа. Тодруулбал, тулааны төгсгөлд таван шүүгчийн саналаар хоёр тамирчны дээд оноо 2:2 харьцаатай тэнцэж байсан ч сүүлийн үед Кубын шүүгч Э.Цэндбаатарт найман оноо өгжээ. Ингэснээр Кубын шүүгчийн хоёр тамирчинд өгсөн нийт оноо тус бүр 28 болсон ч Монголын тамирчин ялагдал хүлээсэн юм. Ийнхүү ОХУОХ-ны боксчин наймдугаар сарын 3-нд Кубын тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдахаар болов.
Э.Цэндбаатар улаан талаас гарч тулалдсан.

Тэрбээр эхний тулааны долдугаар сарын 24-нд Кенийн боксчин Окот Николас Оконготой хийж, шүүгчдийн саналаар 3:2 харьцаатай ялалт байгуулсан юм. Харин хоёр дахь тулаанаа долдугаар сарын 28-нд Вьетнамын боксчин Нгуен ван Донгтой хийж, шүүгчдийн саналаар 5:0 харьцаатай илт давуу ялсан билээ.
| “Токио-2020”: Э.Цэндбаатар шөвгийн дөрвийн тулаанд Алберт Батыргазиевт 3:2 харьцаатай ялагдлаа |
|
Элчин сайд Г.Хулан Вьетнамын Дак Лак мужид ажиллав
2026-06-27 18:12:09
Д.Амарсанаа НҮБ-ын ЭАБХУХ-ны гишүүнээр сонгогдов
2026-06-27 10:32:49
2026-06-27 10:26:19
Э.Хүслэн шатрын дэлхийн аваргын VI байр эзэллээ
2026-06-27 08:46:26
Буриадад Зүүн Хойд Азийн бүс нутгийн захиргаадын холбооны хурал боллоо
2026-06-27 08:27:14
2026-06-27 08:03:45
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |