• Өнөөдөр 2025-04-21

Маргааш манай дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

2021-08-01,   646

           Маргааш буюу наймдугаар сарын 2-нд манай улсын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. Энэ өдөр хүндийн өргөлтийн тамирчид тэмцээнээ эхлүүлнэ.
 
 07:30 цагт Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны хоёрдугаар дасгалд Э.Даваахүү цэц сорино.  Тус төрөлд нийт 27 тамирчин оролцож байгаагаас манай тамирчин эхний өдрийн байдлаар 23 дугаар байрт жагсаж байна. Хамгийн өндөр оноотой зургаан тамирчин финалд шалгарна. (UBS, SBN, VTV)
 
10:50 цагт Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг жинд Э.Билэгсайхан өрсөлдөнө. Тэрээр "B" хэсэгт Гватемал, Куба, Бельгийн тамирчидтай хүч үзнэ. (UBS, SBN, VTV)
 
10:58 цагт Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жинд С.Батцэцэг зодоглоно. Тэрээр эхний шатанд Францын Кумба Ларроктой барилдана.
 
Ялбал шөвгийн наймд Канад, ОХУ-ын тамирчдын ялсантай барилдана. (C1, ETV, TV5)
 
14:50 цагт  Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жинд М.Анхцэцэг өрсөлдөнө. Тэрээр "А" хэсэгт АНУ, Франц, Хятад, Доминикан, Венесуэл, Эквадор, Чили, Молдав улсын тамирчидтай хүч үзнэ. (UBS, SBN, VTV)

Маргааш манай дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188