• Өнөөдөр 2024-04-27

Калеб Дрессел Токиогийн олимпоос гурав дахь алтан медалиа хүртэв

2021-07-31,   379

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ өдрийн эрэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Калеб Дрессел түрүүлж, Токиогийн олимпын наадмаас гурав дахь алтан медалиа хүртжээ. Тэрбээр өмнө нь “Токио-2020” олимпын наадмын 100 метрийн чөлөөлт сэлэлт болон 4х100 метрийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд алтан медаль хүртээд байсан юм.

Ташрамд дурдахад, өдгөө 24 настай Калеб Дрессел 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд 49.45 секундын амжилт үзүүлж, дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ.

 


Калеб Дрессел Токиогийн олимпоос гурав дахь алтан медалиа хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188