• Өнөөдөр 2024-03-29

“Токио-2020”: Монголын жүдо бөхийн холимог баг шөвгийн наймд шалгарлаа

2021-07-31,   415

        32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадам найм дахь өдрөө үргэлжилж байна.

Жүдо бөхийн холимог багийн барилдаанд Монголын шигшээ баг шөвгийн 16-д Өмнөд Солонгосын шигшээ багтай таарч, манай баг 4:1 харьцаатай ялж , шөвгийн наймд шалгарлаа. Ингэснээр дараагийн барилдааны ОХУ-ын олимпын хорооны багтай хийнэ.

Тодруулбал

  • Эрэгтэй -90 килограммын жинд Ө.Дүүрэнбаяр Ким Мин-Жонд ялагдлаа.
  • Эрэгтэй -73 килограммын жинд Ц.Цогтбаатар Ан Чан-Римыг яллаа
  • Эмэгтэй -57 килограммын жинд Д.Сумъяа Ким Жи-Сүг яллаа
  • Эмэгтэй -70 килограммын жинд Б.Ганхайч Ким Сеон-Геоныг яллаа
  • Эрэгтэй +90 килограммын жинд Г.Алтанбагана Гвак Дон-Ханыг  яллаа. Ингэснээр эмэгтэй +70 килограммын жинд О.Мөнхцэцэг барилдалгүйгээр Монголын баг ялалгт авлаа.

 


“Токио-2020”: Монголын жүдо бөхийн холимог баг шөвгийн наймд шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188