Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Халдварын тархалт буурч, амны хаалтаас татгалзаж байсан улс орнууд "дельта" хувилбарын вирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор дахин амны хаалтыг зүүж байна. Тухайлбал, АНУ коронавирусийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдаж, 14 хоносон иргэдээ амны хаалт зүүхгүй байж болно гэж байсан ч дельта хувилбар тархаж эхэлсэнтэй холбоотойгоор амны хаалт зүүхийг дахин зөвлөх болсон. Монгол Улсад ч энэ төрлийн вирусийн тохиолдол бүртгэгдсэн учир иргэд аль болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Тамхи татдаг болон илүүдэл жинтэй хүмүүс “Ковид-19”-өөр өвдвөл хүндрэх эрсдэл их байна. Тиймээс эрсдэлээс урьдчилан сэргийлж эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Хэрэв дотоод орчинд ажиллаж байгаа бол агаарын солилцоог сайн хийж, амны хаалтаа тогтмол зүүх нь зүйтэй” хэмээлэ
| Л.ЭНХСАЙХАН: Тамхи татдаг болон илүүдэл жинтэй хүмүүс коронавирусээр өвдвөл хүндрэх эрсдэлтэй |
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |