• Өнөөдөр 2025-02-07

“Токио-2020”: Л.Отгонбаатар шөвгийн 16-д ялагдал хүлээлээ

2021-07-29,   474

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 килограмм жингийн барилдаанууд үргэлжилж байгаа. Уг жинд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль Л.Отгонбаатар оролцож, хоёр дахь барилдаандаа Израилийн жүдоч Палтчик Петртэй таарч, нэмэлт цагт ялагдал хүлээв.

Тэрбээр 32-т Эстони Улсын жүдоч Григори Минакситай таарсан. Барилдаанд нэмэлт цагт үргэлжилж, гавьяат тамирчин Л.Отгонбаатар вазари үнэлгээгээр ялалт байгуулсан билээ.

 


“Токио-2020”: Л.Отгонбаатар шөвгийн 16-д ялагдал хүлээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188