32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадмын сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын төлөөлөл анх удаа оролцсон. Уг төрлийн -75 килограмм жинд ОУХМ М.Мягмаржаргал өрсөлдөж, Их Британийн боксчин Лорен Прайстай таарч, ялагдал хүлээсэн юм.
Тэрбээр тулааныхаа дараа “Монголын эмэгтэй боксын төлөөлөл болоод олимпийн их наадамд оролцсондоо баяртай байна. Эхний ялалтаа авъя гэж бодсон ч чадсангүй. Намайг бэлдсэн багш, дэмжсэн гэр бүл, хүмүүсийнхээ итгэлийг алдаад хожигдчихлоо. Гэхдээ дэлхийн аварга байгаа. Гурван жилийн дараа дахиад олимп байна. Даагаа нэхэж, сайн оролцож Монголынхоо далбааг заавал мандуулна. Олимпод оролцож буй тамирчин бүр л сайн. Өрсөлдөгч тамирчнаа багштайгаа нийлж судалж тоглосон. Багшийнхаа хэлсэн ярьсныг биелүүлж чадсангүй. Мундаг тамирчин байлаа. Монголын эмэгтэй бокс хөгжөөд маш сайн тамирчид доороос гарч ирж байна. 2024 оны олимп ойрхон байна. Эмэгтэй таван жингээрээ дараагийн олимпод ормоор байна. Ээждээ хайртай шүү. Намайг өдий зэрэгт хүртэл дэмжээд туслаад олимпийн рингэн дээр гаргасанд баярлалаа. Би заавал төрийнхөө далбааг мандуулна. Хүмүүсийн итгэлийг алдсан уучлаарай” гэв.
| М.МЯГМАРЖАРГАЛ: Даагаа нэхэж, оролцож Монголынхоо далбааг заавал мандуулна |
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |