• Өнөөдөр 2025-02-07

Монгол Улсаа төлөөлж, олимпод оролцох хүндийг өргөлтийн тамирчид Токиог зорилоо

2021-07-28,   859

Монгол Улсаа төлөөлж, “Токио-2020” зуны олимпын хүндийг өргөлтийн төрөлд өрсөлдөх эрхээ авсан тамирчид Япон Улсын нийслэл Токио хотыг зорилоо.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт М.Анхцэцэг, дэлхийн цомын хошой аварга, Ази тивийн хошой аварга Э.Билэгсайхан нар өнөөдөр буюу долдугаар сарын 28-нд хөдөлжээ. Тэднийг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулж байгаа. Ээлжит зуны олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөл наймдугаар сарын 2-ноос эхэлнэ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын шигшээ баг хүндийг өргөлтийн спортоор “Мюнхен-1972” олимпын  наадмаас хойш найман удаа зуны олимпод оролцсон ч анхнынаа медалийг хүртэж чадаагүй байгаа юм.

 


Монгол Улсаа төлөөлж, олимпод оролцох хүндийг өргөлтийн тамирчид Токиог зорилоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-28 14:29:34
    Баттүшиг: Амжилт хүсэе.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188