Тэрбээр “WSL TOUR” тэмцээнд аваргалсан анхны Япон Улсын эмэгтэй тамирчин болж байв. Харин ээлжит зуны олимпын төрөлд шинээр багтсан серфингийн тэмцээний эхний гурван тойрогтоо ялагдалгүй яваа тэрбээр өнөөдөр буюу долдугаар сарын 27-нд ээлжит тоглолтоо хийх юм.
-Анх хэзээнээс энэ төрлийн спортоор хичээллэж эхэлсэн юм бэ?
-Би Сайтама мужид төрсөн ч гурван настайдаа Фүжисава руу нүүсэн юм. Багаасаа л спортод сонирхолгүй, юмнаас хол байсан. Бага сургуулийн дөрөвдүгээр ангидаа балетаар хичээллэдэг байлаа. Харин түүний дараа жил серфингээр хичээллэж, эхлээд л шууд дурлачихсан.
-Тэгэхээр 10 орчим настайгаасаа серфингээр хичээллэж эхэлсэн гэсэн үг үү?
-Тийм ээ, би яг 10 настайдаа энэ спортоор хичээллэж эхэлсэн. Сонгодог балетаар хичээллэдэг байхдаа түүнээс өөр илүү шаргуу ажиллаж, тэвчээр шаарддаг зүйл хийж үзмээр санагдсан юм. Тухайн үед аав, ах хоёр маань ч серфингээр хичээллэдэг байв. Магадгүй энэ төрлийн спорт руу орсон минь тэр хоёроос их нөлөөтэй байх. Цаг үргэлж харж суусаар байгалийн жамаараа л энэ төрөлд орсон.

-Серфингийн төрөл бусад спортоосоо юугаараа ялгаатай юм бэ?
-Серфинг бусад спортын төрлөөсөө илүү байгальтай харьцаж чаддаг. Далайн давлагаанд ижил долгион байдаггүй. Давлагаа бүр өөр өөр байдаг. Энэ мэт илүү байгальтай ойр зүйл нь бусад спортоосоо илүү ялгаатай болгодог.
-Бага наснаасаа л далай, байгальд ийм их хайртай байсан уу?
-Тийм ээ. Би бага байхдаа л усан дотор тоглох, эрэг дээр тоглох дуртай байсан. Устай ойрхон бүхэнд хайртай байлаа.
-“Токио-2020” олимпын наадмын серфингийн тэмцээн Ичиномия дахь Цүригасаки далайн эрэгт болж байгаа. Та тэр байгаль, далайн талаар хэр ихийг мэдэх вэ?
-Бага ангийн сурагч байхаасаа л мэднэ. Магадгүй Цүригасаки далайн орчимд дөрвөн жил гаруй хугацаанд бэлтгэл хийсэн байх. Бүх зүйлийг нь мэдэрч, ойлгодог ч юм шиг. Цүригасаки далай бол миний бага насны сургууль, багш л гэсэн үг.
-Тэгвэл өөр хэнээс ч илүү мэддэг газартаа олимпын наадамд оролцож байгаа нь таны хамгийн том давуу тал гэж ойлгож болох уу?
-Мэдээж хэрэг. Зуны олимпын наадам эхлэхээс өмнө хэсэг хугацаанд оюун ухаанаа төвлөрүүлж, анхаарлаа хандуулахад чиглэсэн. Зөвхөн серфингийн дасгал бус оюун санаагаа ч бэлдэж чадвал эх орондоо олимпын медаль авч, ирж чадна гэж бодсон. Би өөрийн серфингийн чадвартаа санаа зовохгүй байна. Харин оюун ухаанаа төвлөрүүлэх, сэтгэл зүйгээ хянахын тулд чадах бүхнээ хийх болно.

-Сэтгэл зүйгээ хамгаалах, амар амгалан мэдрэх, хамгийн сайхан мэдрэмжүүдээ хадгалахын тулд юу хийдэг вэ?
-Маш олон төрлийн зүйл хийхийг хичээдэг. Одоо би хамгийн анхны олимпын наадамдаа оролцож байна. Олимпын эхний тэмцээний агуу тайзан дээр гарахдаа л сандарч эхэлсэн. Гэхдээ гайгүй өнгөрсөн. Өмнө нь маш олон удаа тоолж барамгүй үзэгч байна гэж төсөөлөөд бэлтгэлээ хийж байсан юм.
-Үзэгч, спорт сонирхогчдын мэддэггүй Цүзүки Амүро амьдралынхаа нэг өдрийг хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Өдөр бүр өглөөний 06:00 цагт босдог. 07:00 цаг гэхэд далайн орчимд гараад хоёр цаг гаруйн хугацаанд бэлтгэлээ хийдэг юм. Тэгээд үд дунд цайгаа уугаад үдээс хойш үргэлжлүүлээд 3-4 цаг бэлтгэлээ хийдэг л дээ. Бэлтгэлээ дууссаныхаа дараа оройн хоолны өмнө байгаль дунд гүйдэг. Тэгээд л орой болчихдог. Энэ л миний амьдралын нэг өдөр юм даа.
-Зөвхөн серфингийн дасгал бус бусад биеийн тамирын бэлтгэл хийдэг үү?
-Би автомат машин дээр нэг их бэлтгэл хийгээд байдаггүй л дээ. Гэхдээ дасгалжуулагчтайгаа ярилцаад гурав өдөрт нэг удаа серфингтэй холбоотой байж болохуйц бусад бэлтгэл хийдэг.
-Олимпын наадамтай холбоотой хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-“Афин-2004”, “Бээжин-2008” олимпын наадмын 100 метр/ 200 метрт түрүүлж, түүхэн амжилт тогтоосон Китажима Косүкэ энэ их амжилтынхаа дараа “Одоо л бүх зүйл сайхан санагдаж байна” гэж хэлж байлаа. Бага ангийн сурагч байхдаа телевизээр сонсож байсан энэ үгс надад маш их урам зориг өгсөн юм. Бас олимпын наадмын тайз, дэвжээн дээр хэлсэн үгсийг хамгийн хүчтэй үг гэж боддог. Китажима Косүкэгийн хэлсэн тэр үгс одоо ч гэсэн маш олон тамирчдын зориг болж явдаг байх аа.
-Олимпоос наадмын тайзан дээрээс Китажима Косүкэгийн хэлсэн үгнээс их урам авсан юм байна. Тэгвэл танд хамгийн их урам зориг өгдөг зүйл юу вэ?
-Намайг дэмждэг, дэмжиж байгаа хүмүүсийг онцолмоор байна. Бусад тамирчин, дэмждэг хүмүүстэйгээ уулзах мөч надад маш их урам хайрладаг.

| ЦҮЗҮКИ АМҮРО: Эх орондоо зохион байгуулагдаж байгаа олимпоос алтан медаль авах болно |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |