• Өнөөдөр 2025-02-07

Монголын сагсан бөмбөгийн 3х3 баг Румыны багт ялагдлаа

2021-07-26,   617

    “Токио-2020” олимпын наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй баг өнөөдөр  тав дахь тоглолтоо Румын Улсын шигшээ багтай хийж, 22:14 онооны харьцаатай ялагдал хүлээлээ.

Ийнхүү манай шигшээ багт Франц, Хятадын багтай тоглох тоглолтууд үлдэж байна.

Тоглолтын хуваарь

·         Монгол - Франц - долдугаар сарын 26, 16:30

·         Монгол - Хятад - долдугаар сарын 27, 12:55

    Ташрамд дурдахад, монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн баг тамирчид тоглолтын эхний өдөр Италийн багт 14:15, Америкийн багт 21:9, хоёр дахь өдөр Японы багт 19:10, Оросын багт 21:5 онооны харьцаатай хожигдсон юм.


Монголын сагсан бөмбөгийн 3х3 баг Румыны багт ялагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188