-Ээлжит зуны олимпын наадмын хоёр дахь өдрийн тэмцээнүүд эмэгтэйчүүдийн буудлагын 10 метрийн гар бууны төрлөөр эхэлсэн. Тэгвэл уг төрөлд Монгол Улсаа төлөөлж, оролцосн ОУХМ Ц.Анударь 576 оноо авч, есдүгээр байрт шалгарсан.
-Мөн тус төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа оролцож, 568 оноотойгоор 30 дугаар байрт оров.
-Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ баг зуны олимпын наадмын хоёр дахь өдрийн эхний тоглолтоо ээлжит олимпыг зохион байгуулж байгаа Япон Улсын шигшээ багийн эсрэг хийж, 19:10 онооны харьцаатай ялагдал хүлээсэн. Улмаар шигшээ баг дараагийн тоглолтоо ОХУ-ын шигшээ багтай хийж, 21:5 онооны харьцаатайгаар хожигдсон юм.

-Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 килограмм жинд оролцсон ОУХМ Л.Сосорбарам эхний шатандаа Узбекистаны тамирчин Келдиорова Диёратай таарч, өрсөлдөгчөө цэвэр ялсан. Харин шөвгийн 16-гийн барилдаанд Швейцарын тамирчин Фабиан Кочертой таарч, ялагдал хүлээсэн.
-Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 килограмм жингийн эхний тоглолтоо Беларусийн бөхтэй хийж, нэмэлт цагт цэвэр ялсан. Харин шөвгийн дөрвийн төлөөх барилдаанд тус жингийн аварга болсон Япон Улсын жүдоч Абэ Хифүмитэй таарч, ялагдал хүлээсэн юм. Улмаар дагах барилдаанд Италийн Мануэл Ломбардотой таарч, барилдан унаж, олимпын наадмаа өндөрлүүлсэн юм.
-Боксын эрэгтэйчүүдийн -63 килограмм жингийн шигшээ 32-ын тулаан болсон. Уг жинд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Чинзориг эхний тулаандаа Узбекистаны тамирчин Элнур Абдураймовтой таарч, ядагдал хүлээв.
| “Токио-2020”: ОЛИМПЫН НААДМЫН хоёр дахь өдрийн ТОЙМ |
|
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |