Олимп, дэлхийн шилдгийн шилдэг хэмээгдэж буй Абэ ах, дүү гал унтраагч мэргэжилтэй жирийн нэгэн айлын гэр бүлд өсжээ. Ах Абэ Хифүми нь зургаан настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж, харин дүү Абэ Үта нь таван настайгаасаа жүдогоор хичээллэсэн юм. Энэ талаар нэгэн удаа Абэ Хифүми “Үта жүдог харсан анхны өдрөөсөө л энэ спортод дурласан” хэмээн дүүгийнхээ замналын эхлэлийн талаар ярьж байв. Одоо ах Абэ Хифүми нь 23 настай, дүү Абэ Үта нь 21 настай юм. Дүү нь “Токио-2020” олимпын наадам оролцох эрхээ авсан ч ах нь авч чадалгүй хэсэг хугацаа өнгөрүүлсэн. Тэгж явсаар Абэ Хифүми өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард ээлжит зуны олимпод оролцох эрхээ хүртсэн юм. Тэр Японы шигшээ багийн хамгийн сүүлчийн буюу 14 дэх гишүүн болсон. Тэрбээр ээлжит зуны олимпын наадам эхлэхийн өмнө “Долдугаар сарын 25-нд дүү бид хоёрын гялалзах өдөр байх болно” гэж хэлж байв. Харин түүний хэлсэн үг худал байсангүй. Тэд олимпын дэвжээн дээр тодоос тод гэрэлтсэн юм.
Абэ Хифүми, Үта нар жүдо бөхийн “Баку-2018” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёулаа алтан медаль хүртэж байв. Магадгүй тэр үеийн амжилт өнөөгийн ах, дүү олимпын аваргууд “төрөх” боломжтой гэсэн таамгийг нэмэгдүүлсэн байх. Абэ Хифүми 21 насандаа “Токио-2014” их дуулгад түрүүлж, дүү Абэ Үта нь 18 насандаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан юм. Харин “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 килограмм жингийн барилдаан өндөрлөж, Абэ Үта олимпын аварга болсон. Гэхдээ дүүгийнх нь баяр хөөр, том амжилт нь ахад нь хүнд ачаа болж, очсон ч байж болох. Дүүгээ олимпын аварга болсны дараа Абэ Хифүми “Одоо л би дүүтэйгээ хамт олимпын алтан медалийг авахаар зорьж байгаагаа албан ёсоор хэлж чадахаар боллоо. Харин түүний ахын хувьд надад алдах эрх байхгүй” хэмээн олимпын аваргын төлөөх барилдаандаа орсон аж. “Токио-2020” зуны олимпын 32 дахь удаагийн наадмын хоёр дахь өдөр өндөрлөхөд ах, дүү хоёул олимпын наадмын алтан медалийн эзэд болсон юм.
Энэ тухай ах, дүү Абэгийн дүү нь болох Абэ Үта “Би бүтэн дөрвөн жилийн турш олимпын аварга болохын тулд бэлтгэлээ хийж байсан. Энэ бүхний эцэст олимпын аварга болох зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай байна. “Токио-2020” олимпын наадмын алтан медаль зөвхөн минийх бус миний ах Абэ Хифүми, манай гэр бүл, бид бүгдийнх юм” гэсэн юм.

Харин ах Абэ Хифүми нь “Дүүгээ түрүүлэхийг хараад би ч мөн өөрийгөө түрүүлэх ёстой гэж бодсон. Өнөөдөр болсон жүдо бөхийн жоёр жингийн барилдаанаас авсан хоёр алтан медалийг ах, дүү Абэ авч чадлаа. Дүү минь өнөөдөр надаас түрүүлж, финалдаж, олимпын аварга болсон. Дүүгээ аварга болохыг хараад дотор шатах шиг л болсон. Тэгээд “Заавал түрүүлэх ёстой” гэж бодоод хичээсэн. Цаашид олимпын аварга гэх нэр хүндээ дааж явахыг хичээх болно” гэжээ.

| ЦАГИЙГ ЭЗЭЛСЭН АХ ДҮҮС |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |