Олимпын буудлагын спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат өнөөдөр өглөө болсон. Энэ шатанд 53 тамирчин цэц сорьсны хоёр нь Монголын мэргэн бууч байв. Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагссан. Тэрбээр долдугаар сарын 29-нд спорт гар бууны 25 метрийн зайд өрсөлдөнө.
Харин долоо дахь олимпдоо цэц сорьж буй Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 568 оноо авч 30 дугаар байрт жагссан билээ. Түүний хувьд энэ сарын 30-ны баасан гарагт өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн төрөлд цэц сорих юм.
Түүнчлэн өнөөдөр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн охин Г.Соёл-Эрдэнэ өөрийн цахим хаягтаа дараах сэтгэгдлийг бичсэнийг хүргэж байна.
Тэрбээр “Миний ээж биднийхээ олимпын аварга юм шүү дээ. Тэмцээн нь дуусаагүй байгаа ба түүнийгээ ч ээж минь батлан харуулах болно гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү их наадмаас медаль хүртсэн нь л мундаг тамирчин гэгддэг бол үгүй юм. Оролцож буй тамирчид нь өөрсдөө Ялагчид нь юм. Эрхийг нь авах гэж ямар их хөдөлмөр, хөлс, зүтгэл гардаг гэдгийг тамирчдын ар гэрийнхэн, ойр дотнынх нь хүмүүс л мэдэж, хүндэлдэг нь харамсалтай.
Хүмүүний их наадамд оролцохоор явсан тамирчдаа медаль авсан ч, алдсан ч дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Хэдий ээж минь бидэн шиг бусдын үгэнд анхаарал хандуулдаггүй ч, үр хүүхдүүд бидэнд та бүхний бичиж буй энэ муухай сөрөг үгс маш эмзэг байдаг юм. Өчнөөн зуу зуун тэмцээний дараах сонингийн гарчиг, веб сайтуудын мэдээллүүдийн гарчгуудыг уншихад л, ээжийнхээ өмнөөс даанч их гомдох юм даа. Ээж минь ийм үгсийг хүртэх гэж өдий болтол Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсаар ирээгүй билээ. Амжилт гаргасан ч, гаргаагүй ч, тэмцээнд оролцоод ирж л байгаа бол, тэр нь амжилт юм. Тамирчдаа битгий ялгаварлаач.
Миний ээж О.Гүндэгмаа энэхүү их наадамд долоо дахь удаагаа оролцож буй нь бид бүхний бахархал билээ. Ээж минь олон ч тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа 30-иад жил дуурсгаж ирлээ. Ээж минь медаль хүртэн ирэх бүртээ та бүхний бахархалт сайхан тамирчин, харин медалийн тавцанд зогсолгүй ирэх бүрт хэлж болох бүхий л муу муухайгаар хэлэх юм. Харин бидний хувьд, ээж минь, хамгийн шилдэг тамирчин, супер ээж.
Миний ээж, охиноо төрүүлээд удаагүй нялх биетэй байхаасаа л маш их тэвчээр, хөдөлмөр гарган, анхны олимпдоо 1996 онд оролцсон бөгөөд тэр цагаас хойш, өнөөдрийг хүртэл зүтгэсээр л байна. Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд, ээжийн минь амьдралд, аавыгаа алдахаас эхлээд амьдралын хатуу тойролгүй дайраад өнгөрсөн ч, ээж минь зорьсон зорилгоосоо буцалгүй хөдөлмөрлөсөөр та бүхний хүсэн хүлээсэн мөнгөн медалийг 2008 оны Бээжингийн олимпоос хүртэж байсан.
Олимп хэмээх энэхүү их наадам, зөвхөн ээжийн минь амьдралд чухал байхаас гадна, миний амьдралын бүхий л чухал цаг үестэй минь давхцаж, тэр бүрт, ээж минь хажууд байж амждаггүй байлаа. Анх уншиж сурахад минь ч тухтайхан заах цаг наргүй үүрийн бүрийгээс, үдшийн харанхуй болтол бэлтгэл хийж, Үсэглэлийн баяр, арван жилийн хонхны баяр, их сургуулийн төгсөлтийн баяр, магистраа хамгаалахад минь хүртэл хажууд минь биш, Олимпын бэлтгэлд, хээр, хөдөөгүүр л байдаг байлаа. Эх орныхоо төлөө зориулах сэтгэл, өвөөгийн минь хүслийг гүйцээх гэж энэ олон жил ээж минь өвдөх ч завгүй бэлтгэж, тодорхой хэмжээний амжилтуудыг гаргасаар ирсэн. Ард түмнийгээ ч баярлуулсаар ирсэн.
Миний санахын ээжийг минь оролцсон тэмцээн бүхнээс медаль хүртэхэд чинээлэг улсууд иргэнээ болгох санал тавьж л байсан. Ээж минь тэр бүрт, сэтгэл зүрх, тангаргаа өргөсөн Монгол Улсдаа л зүтгэнэ хэмээн, бэлтгэл хийдэг газар нь гадаа бие засах газартай байсан ч, эх орноо л хэмээн зүтгэсээр ирсэн. Монгол Улсаас дэлхийн тавцанд гарч буй тамирчид ямар их зүйлийг давдаг гээч. Маш их хөдөлмөр, хөлс, зүтгэл.
Гурван бяцхан дүү нар минь ч мөн адил. Ээжийгээ гэртээ байгаасай л гэж хүссээр өсч яваа. Гэхдээ хүүхдүүд бид ингэж өсөж, өдий хүрсэндээ огтхон ч ундууцаж байсангүй ээ. Эсрэгээрээ бид харин ч азтай санагддаг. Хүн болгоны хүүхэд насанд заяагаад баймгүй, сонирхолтой мэт. Бидний тооллогоор дөрөв, дөрвөн жил тоолсоор, их наадмыг хүлээсээр би ч насанд хүрээд, тусдаа гарах болсон байна. Энэхүү хугацаанд, ээж минь бидний ирээдүйн замыг амжилтаараа гэрэлтүүлсээр бид өнөөдөр, хэний ч хүүхдүүдээс дутахгүй их хайранд, амжилтанд, аз жаргалд өдий хүрлээ. Хүмүүс магадгүй хажууд нь байхгүй байж яаж хүүхдүүдээ хүмүүжүүлдэг юм гэдэг, ээж минь биднийгээ ухаалаг, хурц үгс, үйлдлээрээ хүмүүжүүлсээр ирсэн. Ер нь тамирчин хүний хүүхдүүд цаанаасаа л дагаад сахилга бат (discipline), эмх журамтай өсчихдөг мэт санагддаг.
Миний дээр дурдсан бол миний ээжийн хувийн амьдралын жижигхэн хэсэг нь. Хэдийгээр ээж минь их завгүй хүн ч гэлээ, тэмцээн дуусаж, завсарлага авахаараа үр хүүхдүүддээ хамгийн сайн, халамжтай, мундаг ээж. Зав л гарвал хүүхдүүд бидэндээ байгалийн сайхныг үзүүлж, олон ч зүйлс зааж, сургаж, зав л гарвал чамин гоё зүйлс хийгээд суучихдаг, Ээжид минь хийж чадахгүй хоол, хийж чадахгүй ажил гэж бараг байхгүй. Ёстой жинхэнэ Эмэгтэй Супер баатар гэдэг нь байхдаа.
Ийм учир, ээжийг минь болоод бусад 42 тамирчинг медальтай ч, медальгүй ч ирсэн битгий муу муухай үгс шидээрэй. Түүний оронд дараагийн тэмцээндээ ялалт байгуулахыг хүсэж урмын үгсээ харамгүй хайрлаарай. Тамирчин хүн хэдий тэвчээртэй ч, тэр тэвчээр бас хязгаартай билээ” гэжээ.
| Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн охин Г.Соёл-Эрдэнэ: Миний ээж биднийхээ олимпын аварга юм шүү дээ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |