32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадам үргэлжилж байна.
Ээлжит олимпын наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн -52 килограмм жингийн барилдааны эхний шатанд ОУХМ Л.Сосорбарам Узбекистаны тамирчин Келдиорова Диёратай таарсан. Барилдаанд Л.Сосорбарам өрсөлдөгчөө цэвэр ялж, шөвгийн 16-д шалгарчээ. Шөвгийн 16-д ОУХМ Л.Сосорбарам Швейцарын жүдочтой өрсөлдөх юм.
“Токио-2020”: ОУХМ Л.Сосорбарам өрсөлдөгчөө цэвэр яллаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |