• Өнөөдөр 2025-02-06

Э.Даваахүү 10 метрийн хийн гар бууны төрөлд 12 дугаар байр эзэллээ

2021-07-24,   497

Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлдсөн Э.Даваахүү зургаан удаагийн гараанаас 577 оноо авч 12 дугаар байранд бичигдлээ. Тэрбээр финалд шалгарсан тамирчнаас ердөө нэг оноо дутлаа. Тус төрөлд нийт 36 тамирчин оролцсон бөгөөд хамгийн өндөр оноо авсан найман тамирчин финалд шалгарсан юм. Энэтхэгийн Чаудхари Саураб 586 оноо авч олимпын урьдчилсан шатанд тэргүүллээ. Финалын тоглолт 14:45 цагт эхлэх бөгөөд манай тамирчин Э.Даваахүү уг төрлийн тэмцээнээ ийнхүү өндөрлүүлж байна. Тэрбээр долоодугаар сарын 27-нд 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд Ц.Анударийн хамт өрсөлдөнө.
Э.Даваахүү 10 метрийн хийн гар бууны төрөлд 12 дугаар байр эзэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188