• Өнөөдөр 2025-04-20

Б.Болор-Эрдэнэ урьдчилсан шатанд Тунисийн теннисчнийг хожлоо

2021-07-24,   462

Монголын шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэ манай улс анх удаа оролцож буй ширээний теннисний спортоор өрсөлдөж байна.Тэрбээр өнөөдөр 08:00 цагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатанд Тунисийн Фадва Гарситай тоглож хожлоо. Б.Болор-Эрдэнэ өрсөлдөгчөө таван тоглолтод 11-5, 6-11, 10-12, 6-11, 7-11 харьцаагаар хожсон байна. Тэрбээр эхний тоглолтоо Чилийн Мариа Паулиньа Вегатай өнөөдөр 18:30 цагаас тоглоно. Тэдний хожсон нь хоёрдугаар шатанд Тайландын Сутасини Саветтабуттай тоглох юм. Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож буй Э.Лхагвасүрэн урьдчилсан шатанд АНУ-ын Никил Кумартай 09:30 цагаас тоглоно.
Б.Болор-Эрдэнэ урьдчилсан шатанд Тунисийн теннисчнийг хожлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188