• Өнөөдөр 2024-03-29

Д.ГАНЗУЛ: Би олимпод оролцоход сэтгэл зүрхээрээ бэлэн, бэртэл гэмтэлгүй байсан

2021-07-23,   667

         Монгол Улс багийн спортын түүхэнд олимпын наадамд анх удаа оролцож байгаа билээ. Олимпын наадмын 3х3 төрөлд нэг улсаас дөрвөн тамирчин оролцох боломжтой. Энэ журмын дагуу Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг багаас хассан нь сагсан бөмбөг сонирхогчдын шүүмжлэлийг дагуулаад байгаа. Тэгвэл ОУХМ Д.Ганзул уг өөрийн цахим хаягаар дамжуулан уг асуудалд байр сууриа илэрхийлжээ.

 
         Тэрбээр “Анх удаагаа олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа багийнхандаа томоос том амжилт хүсье. Тамирчин хүн бүр бэртэл гэмтлээс хол байхыг хичээдэг. Миний хувьд олимпын бэлтгэлийн явцад хэд хэдэн удаа бэртэл авч, тухай бүрд нь эмчлүүлж ирсэн. Эмчилгээтэй, бэлтгэлдээ оролцох боломжгүй үедээ очиж, багийнхантайгаа үргэлж хамт байсан. 
 
Би энэ олимпын наадамд амжилттай оролцохоор бүх зүйлээ зориулан, бие сэтгэлээ 100 хувь дайчлан, зарим зүйлсээ золиослон, бэлтгэлээ хийж ирсэн. 
 
            Бэртэл, гэмтэлтэй, үнэхээр ур чадвар байхгүй байсан бол эртхэн дүү нартаа зайгаа тавиад өгөх байсан юм. Олон жил энэ спортоор хичээллэж ирснийх олимпын наадамд оролцохыг чин сэтгэлээсээ хүсэж, өнөөдрийг хүртэл хичээж ирсэн. Миний бие олимпын талбайд тоглоход бэртэл гэмтэлгүй, бие сэтгэлээрээ бэлэн байсан. Эмэгтэй сагсан бөмбөгийн мэргэжлийн анхны клубыг үүсгэн байгуулж, бүхий л цаг үед итгэлтэйгээр дэмжиж, өнөөдрийн олимпын наадамд Монгол Улс оролцох боломжийг нээж өгсөн бүх ивээн тэтгэгчиддээ талархлаа илэрхийлье. Мөн багийнхандаа өндрөөс өндөр амжилт хүсье. Дүү нар минь зориг зүрхтэй, дайчин тоглоорой” гэсэн юм

Д.ГАНЗУЛ: Би олимпод оролцоход сэтгэл зүрхээрээ бэлэн, бэртэл гэмтэлгүй байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188