• Өнөөдөр 2024-04-26

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар маргааш эхний тулаанаа хийнэ

2021-07-23,   531

           Олимпын наадмын боксын спортын оноолт өчигдөр болж, манай гурван тамирчны учраа тодорлоо. Эмэгтэйчүүдийн 75 кг жинд М.Мягмаржаргал Их Британийн Лорен Прайстай таарсан бөгөөд дараагийн шатанд Австри болон Панамын тамирчдын ялсантай тоглоно. Тоглолт долдугаар сарын 28-нд болно.
 
           Харин эрэгтэйчүүдийн 57 кг жинд Э.Цэндбаатар Кенийн Николос Оконго Окоттой тулалдах ба ялбал Вьетнам болон Азербайжаны боксчдын нэгэнтэй тулах юм. Тулаан долдугаар сарын 24-нд 17:51 цагаас болно. Мөн эрэгтэйчүүдийн 63 кг жинд Б.Чинзориг Узбекистаны Элнур Абдураймовтой тоглоно. Хэрэв ялбал Доминизан эсвэл Тажикистаны тамирчинтай тулалдана. Тоглолт долдугаар сарын 25-нд болно. 

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар маргааш эхний тулаанаа хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188