• Өнөөдөр 2024-04-26

Тэвчээр алдсан хэдхэн секундээс болж тэр хүрэл медалиа алдсан

2021-07-23,   509

        Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран  “Рио-2016” зуны олимпын наадмын хүрэл медалиас атгаад алдсан түүхтэй. Их хариуцлагатай, нягт нямбай барилдааныг үзүүлж байсан ч хүрэл медалийн төлөөх барилдааны эцсийн мөчид  барилдалгүй, зугтсан хэмээн үзэж, нэг оноогоор торгуулж, Узбекистаны тамирчин Ихтиёр Наврузовт хүрэл медалиа алдсан. Уг нь чөлөөт бөхийн барилдаанд ийм зүйл олон байдаг гэдгийг мэргэжлийнхэн хэлж, түүнийг "луйвардууллаа" гэх хүн олон байсан.
 
          Г.Мандахнаран “Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт, Инчоны Азийн наадмын алт, Дохагийн хүрэл медальт Энэтхэгийн бөх Йогешвар Дуттай эхний тойрогт барилдсан бол хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Ерланбик Катыг ялж байсан билээ.

Тэвчээр алдсан хэдхэн секундээс болж тэр хүрэл медалиа алдсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188